Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОНРТ-ийн баг "МОНЦАМЭ-100" цомын эзэн боллоо

"Шилдэг эмэгтэй тоглогч"-оор МҮОНРТ-ийн багийн тамирчин Э.Амарсайхан, "Шилдэг эмэгтэй хаалгач"-аар Б.Золзаяа тодорлоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн баг "МОНЦАМЭ-100" цомын эзэн боллоо
МҮОНРТ-ийн баг "МОНЦАМЭ-100" цомын эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

"МОНЦАМЭ-100" цомын аварга шалгаруулах футзалын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж аваргуудаа тодрууллаа. МОНЦАМЭ агeнтлагийн 100 жилийн ойн нэрэмжит футзалын цомын АШТ-ий аваргын төлөөх тулаанд МҮОНРТ, SPS тeлeвиз тун ширүүн өрсөлдөж 3:1-ээр SPS телевизийн баг хожиж алтан мeдаль, "МОНЦАМЭ-100" цом хүртсэн бол NTV тeлeвизийн баг хүрэл мeдалийн эзэн болов.

Харин эмэгтэй багийн тэмцээнд МҮОНРТ-ийн баг тэргүүн байр эзэлж "МОНЦАМЭ-100" цом, алтан медалийн эзэн болсон бол МОНЦАМЭ агентлагийн эмэгтэй баг мөнгө, SPS телевизийн баг хүрэл медаль хүртлээ.

Мөн тус тэмцээнд ур чадвараа сорьсон эмэгтэй багуудаас "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор МҮОНРТ-ийн багийн тамирчин Э.Амарсайхан, "Шилдэг эмэгтэй хаалгач"-аар Б.Золзаяа тодорлоо. Харин "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор SPS телевизийн С.Тэмүүлэн, "Шилдэг эрэгтэй хаалгач"-аар МОНЦАМЭ агентлагийн тамирчин Б.Ариунбаяр шалгарчээ.

Хуваалцах