Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн “Би Монгол хүн” бүтээл “Abu award-2015”-д шилдгээр шалгарчээ

Туркийн Истанбул хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын радио, телевизийн шилдэг бүтээл шалгаруулах “ABU AWARD-2015” наадмаас шилдэг бүтээлийн шагнал хүртжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн “Би Монгол хүн” бүтээл “Abu award-2015”-д шилдгээр шалгарчээ
МҮОНРТ-ийн “Би Монгол хүн” бүтээл “Abu award-2015”-д шилдгээр шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Туркийн Истанбул хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын радио, телевизийн шилдэг бүтээл шалгаруулах “ABU AWARD-2015” наадмаас шилдэг бүтээлийн шагнал хүртжээ. Энэ талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн байна.

Тэрбээр “MNB-гийнхээ авьяаслаг залуучуудынхаа өмнөөс шагналыг нь гардан авлаа. “Би Монгол хүн” богино хэмжээний бүтээлийн багт халуун баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье! Таван минутын энэ бүтээл Монгол улсын иргэн байхын үнэ цэнийг гайхалтай өгүүлнэ. Энэхүү бүтээл нь өнгөрөгч хавар МҮОНРТ-ийн уран бүтээлчдийнхээ дунд зохион байгуулсан "Цэнхэр дэлгэц” наадмаас Гран При шагналыг хүртэж байсан юм” гэжээ.

Хуваалцах