МҮОНРТ-ийн Дэд Захирлын сонгон шалгаруулалтад урьж байна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Дэд Захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Дэд Захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.
Нэг. Тавигдах шаардлага:
1.1 Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, сэтгүүл зүй, маркетинг, менежментийн чиглэлийн мэргэжилтэй,
1.2 Хэвлэл мэдээллийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх,
1.3 Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр онолын мэдлэгтэй, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвар, дадлага туршлагатай байх
1.4 Улс төрийн намын гишүүн бус,
1.5 Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх, радио телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй,
1.6 Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай,
1.7 Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг, англи болон бусад түгээмэл хэлний мэдлэгтэй байх
Хоёр. Бүрдүүлэх материал:
1.1 Дэлгэрэнгүй анкет /төрийн албан хаагчдын анкетын загвараар/
2.2 Цээж зураг 2 хувь /4х3/
2.3 Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2.4 Их, дээд сургууль төгссөн диплом болон эрдмийн цол, зэргийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2.5 Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2.6 Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр
2.7 Санаачилсан, удирдан зохион байгуулсан ажил, оролцогч хэрэв уран бүтээлийн чиглэлээр ажиллаж байсан бол уран бүтээлийн жагсаалт
2.8 Өмнө ажиллаж байсан байгууллага болон хамт олны төлөөлөгч 2-оос доошгүй хүний тодорхойлолт
2.9 Гурван үеийн намтар
2.10 Улс төрийн намын гишүүн бус болохыг нотлох баримт бичиг
2.11 Ял шийтгэлгүй тухай тодорхойлолт
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















