Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ганхуягийн Гэрэлийг "Алтан гадас" одонгоор шагналаа.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “ МҮОНРТ нь Монголын хэвлэл мэдээллийг тэргүүлэх байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц үндэсний сүлжээ юм. Бид телевизийн 60 жилийг, радиогийн 95 жилийг үе үеийн ахмад уран бүтээлчидтэй хамтарч, энэ түүхийг бүтээж ажиллаж ирсэн. МҮОНРТ тухай хууль хэрэгжээд 21 дэхь жилдээ ажиллаж байна. Энэ байгууллагын үйл ажиллагаа цэгтэй чулуун олон нийтэд ил тод байх чухал.

Бид хуулиа хэрэгжүүлэхийн төлөө өдөр бүр шамдан хичээж ажиллаж байна. МҮОНРТ өдөр бүр хөтөлбөрийн шинэчлэлийг хийж, шинэ үеийн үзэгч сонсогчид мэдээ мэдээлэл, хөтөлбөрийн бодлогоо хүргэж, шинэ стратегийг хэрэгжүүлж ажиллаж байна. Өнөөдрийн баярыг хуваалцаж байгаа хамт олондоо баярлалаа. Манай удмын эмэгтэйчүүд гурван үеэр энэ байгууллагад зүтгэж ирсэн. Өнөөдөр эмээ дурсаж, ээжээрээ бахархаж байна. Мөн гэр бүл хамт олноороо бахархаж байгаа хэлмээр байна”гэлээ.

Хуваалцах