Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байрны  нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшихийг хүссэн Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлэх тухай хүсэлтээ 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлнэ үү.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн;

  2. Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;

  3. Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

  4. Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;

  5. Ял шийтгэлгүй.

Бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:

  1. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчийн анкетыг бөглөж ирүүлнэ. (mnb.mn сайтаас татаж авна уу)

  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

  3. Магистр, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

  4. Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;

  5. Энэ жагсаалтын 1-д заасан анкетад дурдсан мэдээллийг нотлох бусад баримт бичгийн хуулбар;

  6. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичгийн хуулбар.

Хүсэлт гаргагч нь доор дурдсан агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөрөө битүүмжилсэн байдлаар хүсэлтдээ хавсарган ирүүлнэ. Үүнд:

  • МҮОНРТ-ийг хөгжүүлэх бодлого;

  • Нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах санал;

  • Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөө.

Хүсэлтийг хүлээн авах хаяг:

Монгол Улс. Баянгол дүүрэг XI хороо. Улаанбаатар хот 16061.

МҮОНРТ-ийн төв байр, Утас: +976-11-364719, +976-11-300995

Холбогдох мэдээллийг www.mnb.mn болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны +976-11-364719, +976-11-300995 дугаараас авна уу!

Цахим шуудан: national_council@mnb.mn

Анкет татх холбоос: https://www.mnb.mn/uploads/job/mnb_anket.doc

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Хуваалцах