МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт ирэх сарын 2 хүртэл хойшлогдлоо
Иймд дээрх албан тушаалд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэд материалаа халдвар ариутгалын журмыг нягт баримтлан ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 18:00 цаг хүртэл баталгаат шуудангаар битүүмжлэн ирүүлэх шаардлагатай юм.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 2 хүртэл сунгасныг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс мэдэгдэв.
Тус зөвлөл өнөөдөр онлайнаар хуралдаж, ийнхүү шийдвэр гаргасан байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газраас орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан шийдвэрлэсэн аж.
Иймд дээрх албан тушаалд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэд материалаа халдвар ариутгалын журмыг нягт баримтлан ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 18:00 цаг хүртэл баталгаат шуудангаар битүүмжлэн ирүүлэх шаардлагатай юм.
Шуудангийн хаяг: МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлд, Баянгол дүүрэг XI хороо, Улаанбаатар хот 16061, Монгол Улс
Сонгон шалгаруулалтын журмыг МҮОНРТ-ийн www.mnb.mn сайтын нүүр хуудсанд /2020.11.03/ байршуулсан болно.
Тодруулах асуудлаар Үндэсний зөвлөлийн Ажлын албаны 11-311821, үүрэн телефоны 94102162 дугаараар хандана уу.


















