Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүллээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс зарласан МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчдын материалыг 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 18 цагаар тасалбар болгон хүлээн авч дууслаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүллээ
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүллээ. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс зарласан МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчдын материалыг 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 18 цагаар тасалбар болгон хүлээн авч дууслаа.

Сонгон шалгаруулалтад оролцохоор доорх нэр бүхий 15 хүн зарласан хугацаанд материалаа ирүүлсэн байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс нэр бүхий 15 хүнийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчээр бүртгэж, жагсаалтыг гаргав.

Үүнд:

1. Ө.Цэвэлсүрэн

2. Б.Ууганбаяр

3. Т.Бат-Оргил

4. Р.Гандиймаа

5. Э.Дагиймаа

6. М.Амарбаяр

7. Н.Болормаа

8. Т.Батзориг

9. Б.Цондовдорж

10. А.Бүрэнбаатар

11. Ш.Отгон-Өлзий

12. Г.Гэрэл

13. Б.Эрдэнэбаатар

14. Б.Цэдэн

15. Г.Баярхүү

Хуваалцах