МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын зар
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчидтэй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд уулзалт ярилцлага хийхээр товлосон байсан боловч
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчидтэй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд уулзалт ярилцлага хийхээр товлосон байсан боловч Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан хойшлуулаад байсан билээ.
Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэм бууруулсантай холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлж ярилцлагад ирэх байсан нийт 17 нэр дэвшигчдийн ярилцлагын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагаас эхлүүлэхээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны ээлжит хурлаар шийдвэрлэлээ.
Цагийн хуваарийг нэр дэвшигч бүрт жич мэдэгдэх болно.
МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчид Мөрийн хөтөлбөрөө Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргад цахимаар илгээнэ үү!
Цахим хаяг: Narantuya7909@gmail.com
Тодруулах асуудлаар Үндэсний зөвлөлийн Ажлын албаны 11-311821, үүрэн телефоны 94102162 дугаараар хандана уу.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
д/д Овог нэрс Он сар өдөр 1 А. Энхтуул 09:00-11:00 2 С. Адьяасүрэн 3 М. Амарбаяр 4 Ш. Отгон- Өлзий 5 Н. Болормаа 11:00-13:00 6 Р. Гандиймаа 7 А. Бүрэнбаатар 8 Э. Дагиймаа 9 Н. Дэмбэрэл 10 С. Баярмөнх 14:00-16:00 11 Д. Хажидмаа 12 Т. Бат-Оргил 13 Б. Цондовдорж 14 Г. Гэрэл 16:00-18:00 15 Б. Эрдэнэбаатар 16 Тү. Батзориг 17 То. Батзориг


















