Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн хамт олноо манлайлсан уран бүтээлч, ажилтнуудад Төрийн дээд одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан уран бүтээлч, ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнасныг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар өнөөдөр гардууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн хамт олноо манлайлсан уран бүтээлч, ажилтнуудад Төрийн дээд одон, медаль хүртээлээ
МҮОНРТ-ийн хамт олноо манлайлсан уран бүтээлч, ажилтнуудад Төрийн дээд одон, медаль хүртээлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан уран бүтээлч, ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнасныг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар өнөөдөр гардууллаа.

Тодруулбал, МҮОНРТ-ийн орчуулагч Лхагважавын Мягмар, найруулагч Ганбатын Энхтөр, ахмад зураглаач Доржсүрэнгийн Тунгалаг, найруулагч Лувсанцэрэнгийн Ариунжаргал нарт Төрийн дээд одон Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртээлээ. Мөн МҮОНРТ-ийн продюсер Төмөрбаатарын Амармэнд, Зураглаачдын албаны дарга Содномдоржийн Отгонжаргал, Тайз, зураг чимэглэлийн албаны дарга Александрын Баяраа, эфирийн найруулагч Лхагвын Нацагням, ахлах төлөвлөгч редактор Батчулууны Оюун, найруулагч Нагнайдоржийн Нармандах, Өлзийбатын Алтансэрээ, ахмад инженер Гоохүүгийн Амарзаяа, Дуламрагчаагийн Агийням, Жанчивын Алтанцэцэг, дулааны техникч Дагвадоржийн Түвшинбадрал, жолооч Ванчигийн Ганбат, техникч Жамъянжавын Энхжаргал, эвлүүлгийн найруулагч Чойндонгийн Одгэрэл, ахлах редактор Сандуйжавын Булган, ерөнхий найруулагч Цэдэнжамцын Отгончимэг, найруулагч Дэмбэрэлийн Батсайхан нарыг төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагнав.

Түүнчлэн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч З.Алтантуяа, найруулагч Мягмарын Цэнгэл, эрүүл ахуйн эмч Сүрэнгийн Сарантуяа, зураглаач Дагвасүрэнгийн Бат-Эрдэнэ, фондчин Таржидын Шашиймаа, ахлах редактор Хасбазарын Энхсүрэн, инженер Гомбожавын Тунгалагмандах, найруулагч Воложийн Бөхчулуун, Билэгтийн Гантулга, редактор Мянганбуугийн Наранцогт, сурвалжлагч Нарантунгалагийн Байгалмаа, үйлчлэгч Түмэн-Өлзийн Түмэндэмбэрэл, Норжийн Цогзолмаа, жолооч Пунцагдуламын Очирхуяг, сургалтын мэргэжилтэн Цэдэвийн Болормаа, орлогын байцаагч Жамсранжавын Оюундэлгэр, найруулагч Даваадоржийн Оюунцэцэг нарыг Төрийн дээд медаль Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг гардууллаа.

Хуваалцах