Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн хамт олон эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа

МҮОНРТ-ийн байранд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч нар хүрэлцэн ирж, В, С вирусын үзлэг шинжилгээ хийж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн хамт олон эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа
МҮОНРТ-ийн хамт олон эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн байранд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч нар хүрэлцэн ирж, В, С вирусын үзлэг шинжилгээ хийж байна. Вирусгүй хүмүүст В вирусын эсрэг вакцин хийхээс гадна тухайн иргэн санал гаргавал томуугийн вакцин ч хийж болох аж. Харин маргааш биеийн жингийн индекс тодорхойлж, эрүүл зөв хооллолтын талаарх зөвлөгөө өгөх юм. Мөн дотор, эхо, зүрхний цахилгаан бичлэг, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийнэ.

Эрүүл мэндийн төвийн хавдар судлаач эмч Ч.Бямбасүрэн

Дээрх эмнэлэг нь МҮОНР-гоор дамжуулж иргэдэд бүх төрлийн өвчний эсрэг зөвлөгөө өгдөг. Тэр үеэр МҮОНРТ-ийн удирдлагууд хамтарч ажиллах санал тавьснаар ийнхүү хэрэгжээд байна.

Уг үзлэг оношлогоо өнөөдөр, маргааш 08:30-15:00 цагийн хооронд явагдана.

Үүнд Эрүүл мэндийн төвийн хавдар судлаач эмч Ч.Бямбасүрэн, лабораторийн лаборант Алтанзул, ДОХ бэлгийн замын халдварын сувилагч Хандсүрэн, Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн Норовчимэг, Дархлаажуулалтын сувилагч Энхмандал, БГД-ийн 26 дугаар хорооны “Тэгш дүүрэн хүслэн” өрхийн эмнэлгийн ажилчид нэмэлтээр ажиллаж байна.

В, С вирусийн шинжилгээг тестээр үзэж, хариуг нь цаг алдахгүй тэр даруйд нь гаргаж байгаа нь зав муутай ажилладаг хүмүүсийн ачааллыг улам багасгаж байлаа.

Хуваалцах