Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн хамт олон мод тарих аянд нэгдлээ

Тэд өнгөрсөн жил 108 мод тарьсан бол өнөөдөр тэдгээр модоо арчилж, чулуу, хогийг нь цэвэрлэхийн зэрэгцээ 25 сакура үндэслүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн хамт олон мод тарих аянд нэгдлээ
МҮОНРТ-ийн хамт олон мод тарих аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. Энэхүү зарлигийн дагуу өнөөдөр МҮОНРТ-ийн хамт олон мод тарьж, "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-т хоёр дахь жилдээ нэгдлээ.

МҮОНРТ-ийнхэн өнгөрсөн жил 108 мод тарьсан бол өнөөдөр тэдгээр модоо арчилж, чулуу, хогийг нь цэвэрлэхийн зэрэгцээ 25 сакура үндэслүүллээ.

Энэ үйл ажиллагаанд МҮОНРТ-ийн захирлуудын зөвлөл, ажилтнууд оролцлоо.

Хуваалцах