Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн хамт олон цусаа хандивлаж байна

Өнөөдөр 10.00-13.00 цагийн хооронд МҮОНРТ-ийн хамт олон цусаа хандивлаж байна. Энэ ажлын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс долоон хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг иржээ. МҮОНРТ-ийн хамт олны дунд байнгын донор хүмүүс олон байдаг бөгөөд жил болгон цусаа хандивладаг уламжлалтай болжээ. Иймд

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн хамт олон цусаа хандивлаж байна
МҮОНРТ-ийн хамт олон цусаа хандивлаж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 10.00-13.00 цагийн хооронд МҮОНРТ-ийн хамт олон цусаа хандивлаж байна. Энэ ажлын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс долоон хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг иржээ. МҮОНРТ-ийн хамт олны дунд байнгын донор хүмүүс олон байдаг бөгөөд жил болгон цусаа хандивладаг уламжлалтай болжээ. Иймдээ ч “Донор хамт” болсон юм.

Дашрамд дурдахад, цусаа өгье гэсэн хүн бүрээс цус авдаггүй. Учир нь цусаа өгөх гэж байгаа хүн 17-60 насны эрүүл хүн байх ёстой байдаг аж. Иймд цус өгөхөөс өмнө цусны даралт, цус багадалтыг үзэж эмчийн зөвшөөрлөөр цусыг авна. 18-35 насны эмэгтэйчүүд ихэнх нь жирэмсэн болсон байдаг учир дээрх насны эрчүүд цусаа хандивлаж байх хэрэгтэй. Цусны төвд Улаанбаатар хотын 17 000 иргэн, улсын хэмжээнд 20 000-22 000 иргэн цусаа хандивладаг байна. Энэ байгууллага өдөрт 120 хүнээс цус авч байж нөөцөө бүрдүүлдэг. Иймд таны бэлэглэсэн цус олон хүний амь насыг аварч амьдрал бэлэглэдэг. Цусаа хандивлаж танихгүй ч гэлээ хэн нэгэн хүнд аз жаргал бэлэглэхийг уриалж байна.

Түлхүүр үг:цус
Хуваалцах