Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн хүүхдэд зориулсан хөтөлбөрт тогтмол нийлүүлэх контентыг нээлттэй сонгон шалгаруулах урилга

Олон нийтийн телевизийн хөтөлбөрийн бодлогод нийцсэн, тус телевизийн брэнд болохуйц, урт хугацаанд тогтвортой үргэлжлэх, бага насны хүүхдийн эрэлт хэрэгцээнд тохирсон, үндэсний хэв шинжийг агуулсан контент нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн хүүхдэд зориулсан хөтөлбөрт тогтмол нийлүүлэх контентыг нээлттэй сонгон шалгаруулах урилга
МҮОНРТ-ийн хүүхдэд зориулсан хөтөлбөрт тогтмол нийлүүлэх контентыг нээлттэй сонгон шалгаруулах урилга. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн телевизийн хөтөлбөрийн бодлогод нийцсэн, тус телевизийн брэнд болохуйц, урт хугацаанд тогтвортой үргэлжлэх, бага насны хүүхдийн эрэлт хэрэгцээнд тохирсон, үндэсний хэв шинжийг агуулсан контент нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна.

Тавигдах шаардлага:

-Студи,продакшн, компаний танилцуулга

-Компаний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/

-Өмнө хийсэн уран бүтээл, ажлын туршлага

-Контентийн зохиол, товч танилцуулга /гол дүр, баатар, булан хуудас гэх мэт/

-Оюуны өмчийн зөрчилгүй бүтээл байх

- Монгол улсын телевиз, мэдээллийн хэрэгслээр урьд өмнө олон нийтийн

хүртээл болж байгаагүй байх

Үнийн санал: контент бүтээх нийт зардал багтсан нийлүүлэх эцсийн үнэ /төрөл

жанр тус бүрээр/

Төрөл: Хүүхдэд зориулсан бүх төрлөөр байж болно /зурган анимейшн, хуруун болон театрчилсан хүүхэлдэйн гэх зэрэг/

Давтамж: өдөр тутам шинэ дугаар нийлүүлнэ /Даваа-Баасан/

Нэг удаагийн нэвтрүүлгийн хугацаа: 10-20 минут /дугаар бүр нь эхлэл төгсгөл, булан хуудастай, хоорондоо уялдаа холбоотой цогц бүтээл байх/,

HD форматаар /дуу, дүрсний өндөр чанартай/ бэлтгэсэн

Бүтээл ирүүлэх хэлбэр: Цаас, DVD болон бусад форматаар


Та бүхэн холбогдох материалаа 2016 оны 06 дугаар сарын 09- ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

МҮОНРТ –ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн мэдээлэх болно.


Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр, Хүүхдийн нэвтрүүлгийн алба, найруулагч Ш.Батдаваа-д

Шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн алба /Ш.Батдаваа, утас 9100 8485, имэйл: batdavaa.mnb@gmail.com/- тай холбогдоно уу...

Хуваалцах