МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна
“Олон нийтийн Радио, Телевизийн тухай” Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор МҮОНРТ-ийн Хяналтын Зөвлөлийн гишүүний Сонгон шалгаруулалтыг МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс зарлаж байна.
Мэдээллийн алба

“Олон нийтийн Радио, Телевизийн тухай” Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор МҮОНРТ-ийн Хяналтын Зөвлөлийн гишүүний Сонгон шалгаруулалтыг МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтад:
Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Санхүүч, Эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй хүн оролцоно. “Олон нийтийн Радио, Телевизийн тухай” Монгол Улсын хуулийн шаардлагын дагуу дараах хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:
- Улс төрийн албан тушаалтан
- Төрийн жинхэнэ албан хаагч
- Улс төрийн намын удирдах албан тушаалтан
- Бусад хэвлэл, мэдээллийн байгууллага, радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн тэдгээрт хөрөнгө оруулалт хийсэн, эсвэл МҮОНРТ-ийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох эдгээд
Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:
- Анкет /биеийн байцаалт/
- Дээд боловсрол, Эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар
- Одоо ажиллаж байгаа байгууллага болон оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Нэр дэвшигчийн зүгээс МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлт өргөдөл
Нэр дэвшигч материалаа 2019 оны 4 дүгээр сарын 19 -өөс 4 дүгээр сарын 26-ныг дуустал МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ажлын албанд ирүүлнэ үү.
Хаяг: МҮОНРТ-ийн төв байр, Үндэсний зөвлөлийн ажлын алба.
Холбоо барих утас: 11-364719, 99057286
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл


















