Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна

Нэр дэвшигч материалаа 2016 оны 2-р сарын 2-ноос 2-р сарын 15-ныг дуустал МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албанд ирүүлнэ үү.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна
МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Сонгон шалгаруулалтад оролцох байдал:

1. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Менежмент эсвэл Эрх зүйн мэргэжилтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй хүн байна.

2. Дараах хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй:

  • Улс төрийн албан тушаалтан

  • Төрийн жинхэнэ албан хаагч

  • Улс төрийн намын удирдах албан тушаалтан

  • Бусад хэвлэл, мэдээллийн байгууллага, радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн тэдгээрт хөрөнгө оруулалт хийсэн, эсвэл МҮОНРТ-ийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд

3. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:

  • Анкет /биеийн байцаалт/

  • Дээд боловсрол, Эрдмийн цол зэргийн диплом, гэрчилгээний хуулбар

  • Одоо ажиллаж байгаа байгууллага болон оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • Нэр дэвшигчийн зүгээс энэ албан тушаалд ажиллах зөвшөөрөл, хүсэлт

Нэр дэвшигч материалаа 2016 оны 2-р сарын 2-ноос 2-р сарын 15-ныг дуустал МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албанд ирүүлнэ үү.

Хаяг: МҮОНРТ-ийн төв байр, Үндэсний зөвлөлийн ажлын алба.

Холбоо барих утас: 11-364719, 88073283

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл

Хуваалцах