МҮОНРТ-ийн Техникийн төвд Системийн инженер сонгон шалгаруулж авна
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвд Системийн инженер сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүнийг ажилд урьж байна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвд Системийн инженер сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүнийг ажилд урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
- Microsort Windows, Linux, Unix системүүд дээр ажиллах, тохиргоо хийх чадвартай
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
- Шинэ техник технологийг ашиглах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, ажилдаа хариуцлагатай ханддаг байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802


















