МҮОНРТ-ийн Техникийн төвийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Техникийн төвийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Техникийн төвийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.
НЭГ. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал: МҮОНРТ-ийн Техникийн төвийн захирал
ХОЁР. Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио телевизийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл эдгээрийн аль нэг чиглэлээр мэргэшсэн инженер байх,
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, үүнээс удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх,
- Радио, телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй /энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Улс төрийн намын гишүүн бус байх
- Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх
- Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх
- Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй
ГУРАВ. Бүрдүүлэх материал:
• Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
• Сонгон шалгаруулалтад оролцох тухай өргөдөл
• Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр
• Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Их, дээд сургууль төгссөн диплом болон мэргэжлийн үнэмлэх, эрдмийн цол, зэргийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Гадаад хэлний мэдлэгийн түвшин нотлох үнэмлэх, гэрчилгээ
• Гурван үеийн намтар
• Өмнө ажиллаж байсан байгууллага болон хамт олны төлөөлөгчөөс авсан хоёроос доошгүй хүний тодорхойлолт
• 4х3 хэмжээтэй 2 хувь цээж зураг
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, доорх хаягаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү.
Хаяг: УБ хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам - 3,
МҮОНРТ-ийн байр,
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















