Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл тогтоол гаргалаа

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, МҮОНРТ-ийн ажиллагсад болон Түр хорооноос ирүүлсэн шаардлагуудын талаар авч хэлэлцэж, “Шаардлагын дагуу авах арга хэмжээний тухай” тогтоол гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл тогтоол гаргалаа
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл тогтоол гаргалаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, МҮОНРТ-ийн ажиллагсад болон Түр хорооноос ирүүлсэн шаардлагуудын талаар авч хэлэлцэж, “Шаардлагын дагуу авах арга хэмжээний тухай” тогтоол гаргалаа.

Уг тогтоолоор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд МҮОНРТ-ийн ажиллагсад болон Түр хорооноос ирүүлсэн шаардлагуудад дурьдагдсан асуудалд шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг ҮЗ-ийн гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга С.Санасэрээр ахлуулан байгуулж, ирүүлсэн шаардлагууд, эфирийн халдашгүй байдал алдагдсан асуудлын дагуу холбогдох дүгнэлтээ 7 хоногийн дотор Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ.

Хурлаас ОНРТ-ийн тухай хууль, МҮОНРТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон Ерөнхий захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Түр хорооны шаардлагын дагуу Ерөнхий захирал Ц.Оюундарьд хариуцлага тооцох эсэхийг Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн 2016 оны 11-р сарын 8-ны өдөр "Монголын мэдээ" сувгийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн дундуур “Шуурхай мэдээ” гэх зүйлийг эфирт цацсан асуудлыг шалгаж, ОНРТ-ийн тухай хууль, МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журам, МҮОНРТ-ийн ажиллагсдын Ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчсөн эсэх талаар ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн буруутай ажилтнуудад хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцож, эфирийн халдашгүй байдлыг хангаж ажиллахыг Ерөнхий захиралд үүрэг болгожээ.

Үндэсний зөвлөлөөс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж холбогдох шийдвэр гаргатал ОНРТ-ийн тухай хуулиа эрхэмлэн дээдэлж, тус тусын ажил үүргээ хариуцлагатай хашиж, ямарваа нэгэн хууль бус үйлдлээс зайлсхийж, олон түмний эрх ашгийг эн түрүүнд тавьж ажиллахыг МҮОНРТ-ийн нийт ажилтан, албан хаагчдад уриалсан байна.

Хуваалцах