Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын сайд С.Баярцогт Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг нэр дэвшүүлснийг өргөн мэдүүллээ.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхт хугацаа дууссан. Тэгвэл Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг нэр дэвшүүлснийг өргөн мэдүүллээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу сэтгүүл зүй, гадаад харилцаа, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн материалыг Монгол Улсын Их Хуралд ирүүлдэг юм.

Хуваалцах