Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаан боллоо

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар нийт 7 асуудал хэлэлцлээ. Хуралдаанд 66,6 хувийн ирцтэй байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаан боллоо
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар нийт 7 асуудал хэлэлцлээ. Хуралдаанд 66,6 хувийн ирцтэй байлаа.

МҮОНРТ-ийн 2023 оны үндсэн ба эргэлтийн бус хөрөнгийн жилийн эцсийн тооллогын тайланг хэлэлцэж ашиглалтын хэрэгцээ шаардлага хангахгүй болсон хөрөнгийг данснаас хасаж актлах шийдвэр гаргалаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш улсуудад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын хувиар оролцох талаар ирүүлсэн хүсэлтийг дэмжиж баталлаа.

МҮОНРТ-ийн 2025 оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг судалж, дүгнэлт гаргах асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсорт үүрэг болгосон шийдвэрүүдийг гаргалаа.

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Хуваалцах