МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болов.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болов.
МҮОНРТ-ийн 2015 оны санхүүгийн тайланд Аудитын үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтыг зарлаж сонгон шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үүргийг өмнөх ээлжит хурлаар МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлд олгосон билээ. Өнгөрсөн хугацаанд Хяналтын зөвлөл сонгон шалгаруулалтаа зарлаж, нийт 12 байгууллага тухайн сонгон шалгаруулалтад оролцсоноос хуулийн дагуу холбогдох материалуудтай танилцан МҮОНРТ-ийн 2015 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын шалгалт хийх байгууллагаар “Координат аудит” ХХК-г шалгаруулжээ. Үндэсний зөвлөлийн хуралдаанд тухайн асуудлыг хэлэлцэн Хяналтын зөвлөлийн саналыг дэмжиж 2015 оны санхүүгийн тайланд “Координат аудит” ХХК-аар аудитын шалгалт хийлгэхээр тогтоол гаргалаа.
Хуралдаанд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа, Тээвэр, Үйлчилгээний “Тээвэр Ачлал” ХК-аас МҮОНРТ-ийн Өргөдлийг Шалгах Хороонд ирүүлсэн №280/15 албан бичигтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн дагуу “Тээвэр Ачлал” ХК-д “Эх сурвалж” сэдэвтэй “Хот хоорондын тээвэр дэх нугалаа ба холхио” нэртэй нэвтрүүлэгт гаргасан гомдолд хариу өгөх нь зүйтэй гэж Үндэсний зөвлөл үзлээ.


















