Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан болов

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр болж өндөрлөв. Хуралдааны эхэнд “Олон Нийтийн Радио Телевизийн тухай”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан болов
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр болж өндөрлөв. Хуралдааны эхэнд “Олон Нийтийн Радио Телевизийн тухай” Монгол Улсын Хуулийн 28-р зүйлийн 28.2 дахь заалт, МҮОНРТ-ийн Дүрмийн 4-р зүйлийн 4.3.2 заалтын дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалт болон Үндэсний Зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтын дүнг үндэслэн Л.Болдыг МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонголоо.

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн нэг гол асуудал бол Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн 2015 оны үйл ажиллагааны тайлан байлаа. 2015 оны тайланг хэлэлцэхэд Үндэсний зөвлөлийн гишүүд идэвхтэй оролцож, өндөр шаардлагатай байж, олон төрлийн ажил хэрэгч, үнэтэй санал, шүүмжлэл өрнүүлэв. Хуралдаанаас ҮЗ-ийн гишүүдийн гаргасан санал, шүүмжлэлийн дагуу тайланг улам боловсронгуй болгож, аудит хийгдсэн санхүүгийн тайлантай хамтатган 2016 оны эхний улиралд багтаан хуульд заасны дагуу олон нийтэд мэдээлэхийг Ерөнхий захирал Ц.Оюундарьд үүрэг болгов.

Үндэсний Зөвлөл МҮОНРТ-ийн 2016 оны төсвийн орлогыг арван зургаан тэрбум найман зуун ерэн сая төгрөг /16 890 000 000.00/, зарлагыг арван долоон тэрбум жаран таван сая хоёр зуун мянган төгрөгөөр /17 065 200000.00/ баталж, төсвийг улам боловсронгуй болгох, тодотголыг Үндэсний зөвлөлд оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үндэсний Зөвлөл

Хуваалцах