МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилтнyуд Удирдлагын академийн сургалтад хамрагдаж байна
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Тамгын газраас өнөөдөр дунд шатны удирдлагуудаа хамруулан “Байгууллагын хөгжил-хамтын манлайлал” сэдвээр Удирдлагын академийн сертификаттай сургалт зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Доктор Д.Сүрэнчимэг “Байгууллагын соёл, бид ямар соёлыг хамтдаа бүтээсэн бэ”, “Хамтын манлайлал, багийн дотор би хэн бэ”, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа “Албан харилцааны ёс зүй”, “Албан хаагчийн ёс суртахууны манлайлал” сэдвээр мэдлэг олгож буй тус сургалтад МҮОНРТ-ийн албаны дарга, Ерөнхий продюсер, продюсер, Ерөнхий инженер, ахлах инженер, инженер, ахлагч оруулагч редактор нарын 35 уран бүтээлч, ажилтан хамрагдаж байгаа юм.