МҮОНРТ-ийн уран бүтээлч хамт олон баярын хурлаа хийлээ
Өнөөдөр МҮОНРТ-ийн захиргаа тамгын газрын зүгээс уран бүтээлч, инженер техникийн ажилтнууд, нийт ажилсагдадаа зориулан Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын хурал зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Уг баярын хурал үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд баярын хурлын нээлтийн дараа МҮОНРТ-ийн Ерөнхий захиралМ.Наранбаатарын сүүлийн хагас жилийн ажлын дэвшил, өсөлт хөгжилтийн талаарх илтгэл болон Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНРТ-ийн уран бүтээлч хамт олонд хүртээж буй шагнал урамшууллыг гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжилсэн юм.
Мөн хурлаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нэрэмжит шагнал болон МҮОНРТ-ийн тэргүүний ажилтан цол тэмдэг зэрэг шагналын хур буулаа.