МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг төрийн дээд одон, медалиар шагналаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Мэдээллийн алба

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.


"Монгол Улсын гавьяат холбоочин" цол тэмдгээр МҮОНРТ-ийн Техникийн бодлогын мэргэжилтэн Аюунзанын Цогтбаяр, "Монгол Улсын гавьяат зүтгэлтэн" цол тэмдгээр Монголын дуу хоолой радиогийн Хятад хэлний редакцийн ахмад орчуулагч Долгорын Чулуунцэцэг, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Техникийн төвийн Ахлах инженер Самбуугийн Өлзийцэцэг нар шагнагдлаа.

"Алтан гадас одон"-гоор "Монголын мэдээ" сувгийн редактор Рагчаагийн Сэргэлэн, Монголын дуу хоолой радиогийн редактор Санжжавын Баяндорж, Үндэсний телевизийн Эвлүүлгийн багийн зохицуулагч Мягмаржавын Байгалмаа, Монголын радиогийн продюсер Буяндэлгэрийн Сонинчимэг, Үндэсний телевизийн найруулагч Хатансүрэнгийн Сүхбат, Үндэсний телевизийн продюсер Ганбатын Энхтөр шагнууллаа.




Харин "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Орлогын байцаагч Зундуйн Даваахүү, Дууны найруулагч Мягмарсүрэнгийн Галсанрагчаа, "Монголын мэдээ" сувгийн найруулагч Лодойн Дуламсүрэн, Үйлчлэгч Ширнэнжавын Оюунгэрэл, Нэгдсэн төсвийн эдийн засагч Пүрэвсүрэнгийн Оюунсүрэн, Техникийн төвийн инженер Дашпэлжидийн Оюунтунгалаг, Техникийн төвийн инженер Содномпилийн Оюунчимэг, Монголын радиогийн Фондын эрхлэгч Тогтохын Тунгалаг нар тус тус шагнуулсан юм.




















