МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн баг “Аравт” уралдааныг сурвалжилж байна
“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны алсын зайн морин марш хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр сугалаа ёсоор Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчид
Мэдээллийн алба

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны алсын зайн морин марш хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр сугалаа ёсоор Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчид 130 км замыг туулж, дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэсэн. Харин өнөөдөр өглөө Монгол, ОХУ-ын баг тамирчид хоёр цагийн зайтай гараанаас гарсан билээ.
Түүнчлэн “Аравт” уралдаанд оролцож буй баг тамирчдыг шүүгч, хүний болон малын эмч, агтач, орчуулагч, сурвалжлагч, жолооч зэрэг мэргэжлийн бүрэлдэхүүн дагалдан ажиллаж байгаа. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн сурвалжлах баг болоод уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр дээрх уралдаанд оролцож буй баг тамирчдыг дагалдан, даалгавар гүйцэтгэж буй алсын маршийн цэгүүдэд ажиллаж байна.
“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны үеэр МҮОНРТ-ийн баг хамт олон “Аравт” уралдааныг командын байр руу шууд дамжуулахын зэрэгцээ сурвалжлага, ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэж байгаа билээ.
Ташрамд дуулгахад, ОХУ-ын Батлан хамгаалах яамны "Звезда" телевизийн уран бүтээлчид мөн "Аравт" уралдааныг сурвалжилж байна. Тэд "Аравт" уралдааны талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэн ОХУ-д болон дэлхий нийтэд түгээх юм.


















