МҮОНРТ-ийн уран бүтээлчид цусаа хандивлаж байна
Сонирхуулахад, ЦССҮТ-ийн явуулын баг 2004 оноос хойш жилд хоёр удаа МҮОНРТ-д ирж цус цуглуулж байна. Энэ хугацаанд MNB-ийн уран бүтээлч, ажилтнуудаас тогтмол 30-40 донор явуулын багт цусаа хандивлаж буй.
Мэдээллийн алба

Цус сэлбэлт судлалын үндэсний төв өөрийн байрандаа донор иргэдээс сайн дурын үндсэн дээр цус авахаас гадна цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид явуулын баг ажиллуулж цус цуглуулдаг.
Цэрэг цагдаагийн болон бусад байгууллага, их дээд сургуулиар цус цуглуулдаг эл явуулын баг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд ажиллаж, уран бүтээлч, сэтгүүлч бусад ажилтан цусаа хандивлаж байна.
Сонирхуулахад, ЦССҮТ-ийн явуулын баг 2004 оноос хойш жилд хоёр удаа МҮОНРТ-д ирж цус цуглуулж байна. Энэ хугацаанд MNB-ийн уран бүтээлч, ажилтнуудаас тогтмол 30-40 донор явуулын багт цусаа хандивлаж буй.
Үүнийг тодруулбал нэг ажилтан гурван хүний амийг авардаг тул дээрх байгууллагын ажилчид 90-120 хүний насыг уртасгаж байна гэсэн үг юм. Харин жилд хоёр удаагийнхаар тооцвол доод тал нь 180-240 хүний амийг аварч байна гэсэн үг билээ.


















