Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн дээд одон, медалиар шагнууллаа

Олон нийтийн радиогийн Хүүхэд, залуучуудын нэвтрүүлгийн редакцын тоймч Ц.Сосорбурамыг Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, “Үндэсний телевиз”-ийн Зураглаачдын албаны зураглаач Баасанжавын Сарангэрэлийг “Алтан гадас” одон, “Монголын мэдээ” сувгийн Найруулагчдын албаны найруулагч Лувсанцэрэнгийн Ба

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн дээд одон, медалиар шагнууллаа
МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн дээд одон, медалиар шагнууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад, дунд үеийн уран бүтээлчдийг төрийн дээд одон, медалиар шагнасан. Тодруулбал, Олон нийтийн радиогийн Хүүхэд, залуучуудын нэвтрүүлгийн редакцын тоймч Цэрэндоржийн Сосорбурамыг Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, “Үндэсний телевиз”-ийн Зураглаачдын албаны зураглаач Баасанжавын Сарангэрэлийг “Алтан гадас” одон, “Монголын мэдээ” сувгийн Найруулагчдын албаны найруулагч Лувсанцэрэнгийн Баатарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан юм.

Олон нийтийн эрx ашгийг дээдэлсэн, нийгмийн оюун санааны xөтөч, Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн контент бүтээж, олон арван жил хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж ирсэн дээрх уран бүтээлчдийг өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн захирал Ч.Батцэнгэл, “Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч П.Отгонтуяа, Байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг нар нийт хамт олноо төлөөлөн хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Хуваалцах