МҮОНРТ-ийн уран бүтээлчид Төрийн дээд цол, одон медалиар энгэрээ мялаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зарим уран бүтээлчдэд хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зарим уран бүтээлчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ.
Үүнд:
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр:
- МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Нордовын Баярмаа
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- МҮОНРТ-ийн Байгууллага хөгжлийн газрын захирал Товуугийн Батзориг
- MNB спорт сувгийн захирал ЦолмонгийнЛхагвадаш
- МҮОНРТ-ийн Нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн Жамсрангийн Эрдэнэцогт
- Монголын мэдээ сувгийн ахлах редактор Бадарчийн Түвшинжаргал
- MNB World сувгийн захирал ОюунтогтохынТэгшгэрэл
- ОНР-ийн ахмад настан Маналсүрэнгийн Баттөмөр


Алтан гадас одонгоор:
- МҮОНРТ-ийн нягтлан бодогч Чойжилсүрэнгийн Тамир
- МҮОНТ-ийн зураглаач ЖамбалынНямсүх
- МҮОНТ-ийн ахмад ажилтан Хишигтийн Мөнхжаргал
- МҮОНРТ-ийн нярав СандагынЧулуунчөдөр
- MNB спорт сувгийн найруулагч Лодойн Дуламсүрэн
- МҮОНРТ-ийн Техникийн төвийн инженер Мягмарсүрэнгийн Мандахнар
- МҮОНРТ-ийн Цахилгааны инженер Балдангийн Бямбажав
- МҮОНТ-ийн редактор Хавдалбарийн Досан
- МҮОНРТ-ийн Орлогын байцаагч БалганыБуяндэлгэр
- МҮОНРТ-ийн орчуулагч Жүгдэрийн Тэгшээ
- МҮОНРТ-ийн ахмад настан Чойжамцын Дэлгэрсуурь

Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- ММ сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч ПүрэвжавынОтгонтуяа
- МҮОНРТ-ийн Техникийн төвийн инженер БуджавынДэлгэрмаа
- МҮОНРТ-ийн жолооч Чойжилжавын Гансүх нар түмэнд хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн эрхэм дээд одон медалиар ийнхүү шагнагдаж байна.























