Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн одон, медалиар шагнууллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан МҮОНРТ-ийн зарим уран бүтээлчийг төрийн одон, меда

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн одон, медалиар шагнууллаа
МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн одон, медалиар шагнууллаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан МҮОНРТ-ийн зарим уран бүтээлчийг төрийн одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар МҮОНР-гийн ахмад ажилтан Дэмчигийн Доржзовд, МҮОНР-гийн Цэнгээнт нэвтрүүлгийн редакцын тоймч Балсангийн Лхагвасүрэн нарыг "Алтан гадас" одонгоор шагнав.

"Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар МҮОНР-гийн захирал Ганболдын Батзаяа, МҮОНРТ-ийн Дижитал хэлтсийн дарга Молцогтын Базарраднаа, МҮОНР-гийн Урлаг соёлын редакцын тоймч Гэрэлцогтын Ганцэцэг, МҮОНТ-ийн Түүх, уламжлал, өв соёлын редакцын найруулагч Баянбилэгийн Туяа нар шагнуулсан юм.

Төрийн одон, медалиар шагнуулсан уран бүтээлчдийг МҮОНРТ-ийн удирдлагууд хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Хуваалцах