МҮОНРТ Хууль зүйн туслалцааны төвтэй хамтарч ажиллахаар боллоо
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Т.Уранболороос тодруулга авсан юм.
Т.Уранболор: Иргэдийн ихэнхи нь хүчирхийлэлтэй холбоотой маргааны талаар хуулийн зөвөлгөө авдаг
Хууль зүйн туслалцааны төв нь төрийн захиргааны байгууллага. Хууль зүйн яамны харьяа. Үндсэн чиг үүрэг нь хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй яллагдагчид зөвхөн эрүүгийн гэмт хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн манайхыг зорьсон иргэн бүрт хууль зүйн үнэгүй зөвөлгөө өгдөг. 2016 онд бид 6500 иргэнд хууль зүйн зөвөлгөө өгч, 2500 иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Иргэдийн ихэнхи нь зөвхөн эрүүгийн хэргийн маргаан гэлтгүй ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой маргааны талаар хуулийн зөвөлгөө авдаг. Түүнчлэн хашаа, байшин, газартай холбоотой асуудал ч их. Иймд бид танай байгууллагатай хамтарч ажилласнаар хуулийн тухай ойлголтыг иргэдэд хамгийн ойлгомжтой, энгийн үгээр тайлбарлаж, хүртээмжтэй, нээлттэйгээр хүргэх юм.


















