МҮОНРТ “Монголын манлай” цом авлаа
“Монголын үндэсний бизнес хөгжлийн нэгдэл” ТББ-аас аж ахуйн нэгж байгууллагын эдийн засгийн суурь чадамж, дундаж цалин, ажилчдын тоо, бизнесийн орчинг тодорхойлох зорилгоор хэвлэл мэдээлэл, уул уурхай, барилга зэрэг 10 салбарын 17 мянга орчим байгууллагад судалгаа хийжээ.
Мэдээллийн алба

Судалгааны үр дүнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 50 аж ахуйн нэгжийг шалгаруулан “Монголын манлай” цом, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Улаанбаатар зочид буудлын “Хүндэтгэлийн танхим”-д боллоо. Хэвлэл мэдээллийн салбарт Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, МҮОНТ, МҮОНР, “Өнөөдөр” сонин, “Шуурхай” телевиз, болон “Бизнес” радио шилдгээр шалгарсан байна.
Харин боловсролын салбарт ХААИС, ХСИС, ХААИС-ын Дархан-Уул аймгийн салбар, УБЭС, Булган аймгийн “Булган хангай” МСҮТ, “Олонлог” төв сургууль болон “Цахим эрин” бүрэн дунд сургууль, “Буман жаалууд” цэцэрлэг шалгарчээ.
.jpg)