Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ, МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Монгол Улсын их сургуулийн удирдлагууд өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ, МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮОНРТ, МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Монгол Улсын их сургуулийн удирдлагууд өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон боловсролын салбарын ууган байгууллагууд улс орны хөгжил дэвшилд шаардлагатай судалгаа шинжилгээний ажил хийх, шинэ технологи инноваци нэвтрүүлэх, оюутан дадлагажуулах, МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудыг давтан сургаж мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Стратеги, хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал О.Гомбожав болон Монгол Улсын их сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, тус сургуулийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон юм.

МҮОНРТ, МУИС-ийн удирдлагууд санамж бичгийн үр дүнг өндөр бүтээмжтэй байлгах үүднээс цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг нь хянаж, дүгнэх чиглэлд өндөр ач холбогдол өгч ажиллахаар тохиролцлоо.

Хуваалцах