Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ, МУИС-тай хамтран ажиллана

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, олон нийтийг соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд МҮОНРТ болон МУИС нэгэн зорилго дор нэгдэж, хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ, МУИС-тай хамтран ажиллана
МҮОНРТ, МУИС-тай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, олон нийтийг соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд МҮОНРТ болон МУИС нэгэн зорилго дор нэгдэж, хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь, МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ нар оролцов. Хоёр тал МҮОНРТ-ийн хүүхдийн болоод танин мэдэхүйн нэвтрүүлэгт их сургуулийн эрдэмтэд, судлаачдын оролцоог тогтмол хангах, хөндлөнгийн судлаачдын санал шүүмжлэлийг тусгадаг байх, соён гэгээрүүлэх цуврал нэвтрүүлэг бүтээх, төслийг хамтран санаачилж, хэрэгжүүлэх, МҮОНРТ-ийн хүний нөөцийн хөгжлийн асуудлаар сургалт, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг их сургуулийн үндэсний болон олон улсын эрдэмтэн, судлаачид мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх гэх мэт чиглэлд хамтран ажиллахаар болсон юм.

Санамж бичгийг баталгаажуулсан энэ өдрөөс хэрэгжүүлж эхлэх бөгөөд ойрын хугацаанд төсөлд хамруулах эрдэмтдийн нэрс, төслийн нарийвчилсан төлөвлөгөө, төсвийг эцсийн байдлаар бэлэн болгох ажлууд хийгдэх ажээ. Улмаар наймдугаар сарын сүүлчээр нэвтрүүлгийн зураг авалтыг эхлүүлж, есдүгээр сарын эхээр эфирт цацахаар төлөвлөөд байгаа гэж уг төслийг МУИС-ийн зүгээс удирдан зохион байгуулж буй Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах