МҮОНРТ нэгдүгээр улирлын тайлангаа тавив
Ингэхдээ 2019 оны төлөвлөгөө, төсөл, байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтыг батлахдаа шинээр долоон журам баталж, нэгд нь өөрчлөлт оруулсан байна.
Мэдээллийн алба

МҮОНРТ энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа тавьлаа. Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч, үндэсний агууламжтай уран бүтээлийн байгууллага байх зорилготой тус байгууллага нь захирлуудын зөвлөлийн хурлаар дараах гол асуудлыг хэлэлцжээ.
Ингэхдээ 2019 оны төлөвлөгөө, төсөл, байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтыг батлахдаа шинээр долоон журам баталж, нэгд нь өөрчлөлт оруулсан байна.
Мөн нээлттэй сонгон шалгаруулалтаар худалдан авалт хийх зөвшөөрөл олгож, үндэсний зөвлөлөөс холбогдох зөвшөөрлүүдийг авах тухай зэрэг байгууллагын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн аж.
2019 онд байгууллагын төсөв санхүүгийн эх үүсвэртэй уялдуулан 11 салбар нэгжийн хүрээнд 131 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөснөөс нэгдүгээр улиралд 29 ажлыг хэрэгжүүлсэн байна.


















