Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагтай хамтран ажиллана

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын Холбооны нэгдмэл аж ахуйн нэгж болох “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагтай хамтран ажиллахаар боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагтай хамтран ажиллана
МҮОНРТ “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагтай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ОХУ-ын Холбооны нэгдмэл аж ахуйн нэгж болох “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагтай хамтран ажиллахаар боллоо.

Энэ нь ОХУ болон Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааг бататгах зорилготой юм. Хамтран ажилласнаар талууд мэдээллийн салбар дахь мэргэжлийн ажиллагааг хөгжүүлнэ.

Хамтын ажиллагааг бататгах зорилгоор өнөөдөр Төрийн ордонд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар, Холбооны нэгдмэл аж ахуйн нэгж болох “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн Ерөнхий редакторын орлогч П.В.Андреев нар санамж бичиг байгуулж, гарын үсэг зурна.

Уг санамж бичгийг байгуулахын өмнө талууд уулзаж телевиз болон радио өргөн нэвтрүүлгийн салбарт хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Энэхүү уулзалтад МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНР-ийн дарга Л.Цэрэн-Очир, МҮОНР-ийн Программын хэлтсийн дарга Б.Баярсайхан, “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн Ерөнхий редакторын орлогч П.В.Андреев болон бусад хүмүүс оролцсон юм. Уулзалтын үеэр талууд мэдээллийн салбарын орчинг хөгжүүлэх, соёл, хүмүүнлэг, эдийн засаг, спорт, улс төрийн салбарын мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үнэн бодит байдлаар, мэргэжлийн түвшинд мэдээлэхийг дэмжих, мэдээллийн урсгалыг бэхжүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцол хамтын ажиллагааг бататгахад чиглэсэн төсөл, ажлуудыг хийх тухай ярилцав.

Хуваалцах