Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ, ШӨХТГ-тай хамтран ажиллахаар боллоо

Засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласан. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ, ШӨХТГ-тай хамтран ажиллахаар боллоо
МҮОНРТ, ШӨХТГ-тай хамтран ажиллахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласан. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд олон нийтэд хэрэглэгчийн болон өрсөлдөөний тухай хууль эрх зүйн мэдээлэл хүргэх, торгохоосоо илүү хууль зөрчихгүй байх боломжийг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг томоохон компаниудад торгууль тавьдаг газар гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл энэ оноос эхлэн хууль эрхзүйн орчныг нь иргэдэд таниулах, зах зээлийн нийгэмд шударгаар өрсөлдөж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг болох чиглэлд дэмжиж ажиллахаар болж байгаа юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд өрсөлдөөн гэдгийг зөвөөр ойлгож, хэрэгжүүлж чадахгүй байгаагаас дунд нь хэрэглэгчид хохирох гол нөхцөл болдог. Тухайн аж ахуйн нэгж ч эрсдэл үүрдэг. Тиймээс хууль эрхзүйн орчныг таниулахад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн оролцоо чухал байгааг албаныхан хэлж байна.

МҮОНРТ нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрхзүйн мэдлэг түгээхэд нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн хамтран ажиллах юм. Хэрэглэгчийн жилтэй холбоотой хууль эрхзүйн болон олон төрлийн зөвлөгөө мэдээллийг МҮОНТ-ийн хоёр суваг, радиогийн таван сувгаар үзэгчид хүлээн авах боломж бүрдэж байна.

Хуваалцах