Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ: Сошиал хөгжүүлэгч ажилд авна

Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд сошиал хөгжүүлэгч ажилд авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ: Сошиал хөгжүүлэгч ажилд авна
МҮОНРТ: Сошиал хөгжүүлэгч ажилд авна. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд сошиал хөгжүүлэгч ажилд авна.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, маркетинг, олон нийттэй харилцах, дижитал медиа эсвэл холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн эрэгтэй

  • Facebook, Instagram, YouTube, X зэрэг сошиал платформын алгоритм, контент түгээлтийн онцлогийг мэддэг.

  • Мэдээ, мэдээллийг сошиал хэрэглэгчдэд зориулан богино, ойлгомжтой хэлбэрээр боловсруулах чадвартай.

  • vMIX, Adobe Photoshop, Illustrator, Premiere Pro, After Effects, Canva зэрэг программуудыг ашиглах чадвартай.

  • Гар утас болон мэргэжлийн камераар зураг, видео авах дадал суусан

  • Монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулгын өндөр чадвартай.

  • AI хэрэгслүүдийг (ChatGPT, Gemini, Claude зэрэг) контент боловсруулахад үр ашигтай ашигладаг.

  • Сошиал аналитик (Meta Business Suite, YouTube Analytics гэх мэт)-ийг уншиж, тайлан боловсруулах чадвартай.

  • Цагийн мэдрэмжтэй, шуурхай ажиллах, ээлжийн болон уртасгасан цагийн зохион байгуулалтаар ажиллах боломжтой.

ДАВУУ ТАЛ:

  • Телевиз, мэдээллийн сайт эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай,

  • Live дамжуулалт, OBS, StreamYard зэрэг систем ашиглаж байсан,

  • Motion graphic, infographic, thumbnail боловсруулах чадвартай,

  • Англи хэлээр мэдээлэл уншиж, эх сурвалжтай ажиллах чадвартай,

  • Багаар ажиллах, харилцааны соёлтой, санаачилгатай бүтээлч сэтгэлгээтэй байх...

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Утасны дугаар: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com

Хуваалцах