Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

МҮОНРТ Сүхбаатар аймагт ажиллаж байна

МҮОНРТ жилд хоёроос доошгүй удаа хөдөө орон нутагт нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж үзэгч, сонсогчдынхоо санал бодлыг сонсдог уламжлалтай. Энэ удаад МҮОНРТ-ийн 70 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймагт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ Сүхбаатар аймагт ажиллаж байна
МҮОНРТ Сүхбаатар аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ жилд хоёроос доошгүй удаа хөдөө орон нутагт нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж үзэгч, сонсогчдынхоо санал бодлыг сонсдог уламжлалтай. Энэ удаад МҮОНРТ-ийн 70 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймагт ажиллаж байна.

11 сарын 4-9-ний өдрүүдэд үргэлжлэх нээлттэй хаалганы үеэр аймгийн иргэдтэй редакцийн уулзалт зохион байгуулж санал сэтгэгдлийг нь сонсож хариу өгнө.

Түүнчлэн МҮОНТ-ээс бэлтгэн хүргэдэг “Агшин”, “Хэе хэе”, “1 минут нэг сая” зэрэг сүлжээ нэвтрүүлгүүд болон радио нэвтрүүлгүүдийг ч мөн тус аймгаас бэлтгэх юм .

Хөдөө орон нутгийн үзэгчид сонсогчдынхоо санаа бодлыг сонсож, нийтлэл нэвтрүүлэгтээ тусгах нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрхэм зорилго байх учиртай. Энэ зорилгынхоо хүрээнд цаашид олон аймагт очиж ажиллана.

Хуваалцах