МҮОНРТ үе үеийн ахмадуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн хамт олон ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмадуудтайгаа хамтран ажиллахаар боллоо.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн хамт олон ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмадуудтайгаа хамтран ажиллахаар боллоо. Өчигдөр МҮОНРТ-ийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч уулзан, санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт 5 зорилтыг дэвшүүлж байна. Ахмадаасаа суралцаж, тэдний зөвлөгөөг сонсож, цаашдаа тогтмол хамтран ажиллана. Мөн телевизийн номын санг сургалтын чиглэлээр хөгжүүлж, ахмадууд нээлттэй үйлчлүүлж, зөвлөгөө өгнө.


















