МҮОНТ-д дууны найруулагч сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд дууны найруулагч сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд дууны найруулагч сонгон шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага:
- Хөгжмийн болон дууны найруулагч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Нэмэлт мэдээлэл
- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалын хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утасны дугаар: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com


















