Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Нинжжамцыг томиллоо

МҮОНТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Өглөөний сонин”-ы үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Л.Нинжжамцыг томилсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Нинжжамцыг томиллоо
МҮОНТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Нинжжамцыг томиллоо. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Өглөөний сонин”-ы үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Л.Нинжжамцыг томилсон байна. Хууль зүйн ухааны магистр, Гадаадын орнуудад олон нийттэй харилцах PR-ийн чиглэлээр сурч туршлага хуримтлуулсан тэрбээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан юм.

Л.Нинжжамц 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, 2011-2016 оны зургаадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай.

Хуваалцах