Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНТ-ийн эхлүүлсэн Сурагч солилцоо хөтөлбөр үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Сурагч солилцоо” хөтөлбөр нийслэлийн “Оюуны-Ундраа” цогцолбор, Хэнтий аймгийн Галшар сумын сургуульд хэрэгжиж байна. Хотын сурагчид сумын сургуулийг зорьж, харин сумын сурагчид хотод долоо хоног суралцахаар боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНТ-ийн эхлүүлсэн Сурагч солилцоо хөтөлбөр үргэлжилж байна
МҮОНТ-ийн эхлүүлсэн Сурагч солилцоо хөтөлбөр үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний олон нийтийн телевиз “Сурагч солилцоо” нэвтрүүлгийг олон жилийн туршид үзэгч та бүхэнд цувралаар хүргэсээр ирсэн. Бидний эхлүүлсэн энэ нэвтрүүлэг, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Сурагч солилцоо” хөтөлбөр хот, хөдөөгийн сургуулийн багш, сурагчдыг холбох гүүр болон өргөжсөөр байна. Тодруулбал, “Сурагч солилцоо” хөтөлбөр нийслэлийн “Оюуны-Ундраа” цогцолбор, Хэнтий аймгийн Галшар сумын сургуульд хэрэгжиж байна. Хотын сурагчид сумын сургуулийг зорьж, харин сумын сурагчид хотод долоо хоног суралцахаар боллоо.

Хэнтий аймгийн Галшар сумыг зорих гэж байгаа 3-9-р ангийн долоон сурагч бүгд хичээл номдоо сайн, үлгэр жишээ хүүхдүүд. Тэд эцэг, эхээсээ хол, бас огт хичээллэж үзэж байгаагүй хөдөөгийн тэр дундаа сумын сургуультай танилцахаар явж байгаа юм. Хэнтий аймгийн Галшар сумаас мөн л 3-9-р ангийн долоон сурагч БГД-ийн "Оюуны-Ундраа" сургуульд долоо хоног суралцахаар ирээд байна. Хотын сургуульд юу заадаг, хүүхдүүд нь хичээлдээ хэрхэн оролцдог, ер нь улсын нийслэлд сурахад бүх зүйл нь сонин, содон байгааг Галшар сумын сурагчид хэлж байна.

"Сурагч солилцоо" хөтөлбөрийг хоёр сургуулийнхан өргөжүүлж, сурагчдаас гадна багш нараа ч мөн харилцан солилцож байгаа юм. Сурагч, багш нар долоо хоногийн хугацаанд хичээллэх сургуультайгаа танилцахаас гадна, дурсамж уулзалт, аялал зэрэг олон арга хэмжээнд оролцоно. Нийслэлийн "Оюуны-Ундраа" цогцолбор сургууль "Сурагч солилцоо" хөтөлбөрийг Хэнтий аймгийн бүхий л сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Хуваалцах