Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНТ-ийн соёл, түүх, өв уламжлал, баримтат нэвтрүүлэг, кино сувгийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн соёл, түүх, өв уламжлал, баримтат нэвтрүүлэг, кино сувгийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
МҮОНТ-ийн соёл, түүх, өв уламжлал, баримтат нэвтрүүлэг, кино сувгийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулж авна
МҮОНТ-ийн соёл, түүх, өв уламжлал, баримтат нэвтрүүлэг, кино сувгийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн соёл, түүх, өв уламжлал, баримтат нэвтрүүлэг, кино сувгийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулж авна.

Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал :
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн соёл, түүх, өв уламжлал, баримтат нэвтрүүлэг, кино сувгийн захирал

Хоёр. Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет
- Мөрийн хөтөлбөр
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
- Хоёр хувь цээж зураг


Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

- ОНРТ-ийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн үндэсний хэмжээнд олон нийтийн хэрэгцээ шаардлагыг жигд, тэнцвэртэй, хүртээмжтэй хангасан соёл, түүх, өв уламжлал, сургалт, танин мэдэхүйн өргөн сэдвээр хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны кино зэрэг оюуны бүтээл үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагааг телевизийн урлагийн мэргэжлийн стандартад нийцүүлэн удирдах, бэлтгэх, нийтийн хүртээл болгох

Тавигдах шаардлага:
- Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, найруулга зүй, сэтгүүл зүйн чиглэлийн мэргэжилтэй,
- Уран бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, радио телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй,
- Удирдах ажлын туршлагатай, багаар ажиллах чадвартай,
- Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн, хариуцлага хүлээх чадвартай, хувийн менежмент сайтай,
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой,
- Улс төрийн намын гишүүн бус,
- Олон нийтийн радио телевизийн үнэт зүйлсийг тууштай эрхэмлэдэг,
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг, Англи болон бусад түгээмэл хэлний өндөр мэдлэгтэй байх. Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, 2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны 17:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: БГДүүрэг, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн байр
МҮОНРТ-ийн Хүний нөөц, Удирдлагын хэлтэс
Утас: 325802, факс: 70117003

Хуваалцах