Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНТ-ийн техникчид “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа

МҮОНТ-ийн Эфирийн техникч Ч.Алимаа, 600 студийн техникч Х.Атартунгалаг нарыг өчигдөр “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНТ-ийн техникчид “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа
МҮОНТ-ийн техникчид “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн Эфирийн техникч Ч.Алимаа, 600 студийн техникч Х.Атартунгалаг нарыг өчигдөр “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Шагналыг МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа гардуулсан юм. Энэ өдөр салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан МҮОНТ-ийн эфирийн техникч Ч.Алимаа “Би 1984 онд тэр үеийн ЗХУ-д техникч мэргэжлээр төгсөөд мэдээлэл холбооны салбарт 32 жил ажиллаж байна. Энэ хугацаандаа монтажнаас эхлээд эфирийн бүхий л ажлыг хийж байсан. Дээр үеийн “Онц холбоочин”-той тэнцэх энэ том шагналаар сар шинийн босгон дээр шагнуулж байгаадаа маш их баяртай байна. Гуч гаруй жил хамтран ажиллаж миний хоёр дахь гэр бүл болсон МҮОНТ-ийн нийт уран бүтээлч, инженер техникийн ажилчдадаа ирж буй модон хонь жилийн мэндийг дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.

Харин 600 студийн техникч Х.Атартунгалаг “Миний бие Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасандаа маш их баяртай байна. Би 1987 онд анх шинэ төв ашиглалтад ороход үндсэн боловсон хүчин, ажилчнаар ажилд орсноос хойш өнөөг хүртэл 28 жил энэ хамт олонтой ажил, амьдралаа холбожээ. Энэ баярт мөчид МҮОНТ-ийн үе, үеийн инженер техникийн ажилчид, ахмадууд болоод нийт хамт олондоо сар шинийн мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе” гэж ярилаа.

Ийнхүү сар шинийн босгон дээр “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдэг гардан авсан техникийн ажилчдадаа уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Хуваалцах