МҮОНТ-ийн уран бүтээлчид “Балдорж” шагналын эздээр тодорлоо
Жил бүрт уламжлал болсон Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын эзэд өчигдөр тодорлоо. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцов.
Мэдээллийн алба

Жил бүрт уламжлал болсон Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын эзэд өчигдөр тодорлоо. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцов. Зургаа дахь удаагийн “Балдорж” шагналын эзнээр “Хүрээлэн” төслийг хэрэгжүүлэгч У.Ганбаяр, М.Буянбадрах нар тодорсон бол, дэд байрын шагналыг “Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Болормаа “Эрэлтэд дөрөөлж эрээгүй аашилсан барилгынхан” цуврал нийтлэлээрээ хүртлээ.
Энэ жилийн "Шилдэг бүтээл"-ийн эзнээр МҮОНТ-ийн редактор Б.Оюунчимэг “Чингүүн” баримтат кино болон “Аман түүх” соёлын өвийн баримтат цуврал бүтээлээр, МҮОНТ-ийн албаны дарга Р.Хонгорзул “Сэрүүн Сэрхэрээн эзэд”, “Хүйн холбоо сүүн хэлхээ” нэвтрүүлгээр, ”Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Г.Отгонбаяр “MCS-ийн Оджаргалыг илүү дэмжье”, “Дэлхийн төвөөс зугатах Монгол геофолитик” нийтлэлээр, мөн тус сонины сэтгүүлч С.Гандөл “Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” цуврал нийтлэлээр, ”Өнөөдөр” сонины тоймч Т.Энхбат “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээр, тус сонины Тамгын газрын дарга Д.Заяабат “Төрийн алба төрлийн алба болсон уу” нийтлэлээр, "Монголын үнэн” сонины тоймч Х.Бүрэнтогтох “Хэрвээ Сото үнэн бол бид яах юм” зэрэг бүтээлээр, ”Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбаням “Монголын нэгэн шинэ үеийн нэг өдөр” бүтээлээр, ”Өдрийн сонин”-ы тоймч Б.Цэцэгдэлгэр “Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ” зэрэг бүтээлээр, ”Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч Ж.Тэгшжаргал “Тань руу нүүж явна”, “Нас бол тоо, ер нь юу ч биш” нийтлэлээр тус тус тодорсон юм.


















