МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр, Б.Эрдэнэцогтод нэг сарынхаа цалинг хандивлахаа илэрхийллээ
Тэдний нэг болох Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал Ч.Даваабаяр үзэг нэгт сэтгүүлчийнхээ амь насыг аврах үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэх, мөн нэг сарынхаа цалинг хандивлаж буйгаа албан ёсоор илэрхийллээ.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн шалтгаанаар биеийн байдал нь хором бүрээр муудаж байгаа сэтгүүлч, яруу найрагч Баасанжаргалын Эрдэнэцогтод туслахаар, түүнийгээ босгож авахаар хэвлэл мэдээллийн салбарынхан дарга, цэрэг гэлтгүй бүгд өөрсдийн санал санаачлагаар эрвийх, дэрвийхээрээ хөдөлж байна.
Түүнд туслахсан, хандив өгөхсөн гэсэн хүмүүсийн хөл тасрахгүй байна. Төрийн сайд явсан хүн, үндэсний компаниуд, жирийн сэтгүүлчид гадаад, дотоодоос орон зай үл хамааран сэтгэлийн өглөгөөрөө сайн үйлсэд нэгдэж байна.
Тэдний нэг болох Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал Ч.Даваабаяр үзэг нэгт сэтгүүлчийнхээ амь насыг аврах үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэх, мөн нэг сарынхаа цалинг хандивлаж буйгаа албан ёсоор илэрхийллээ. Түүнчлэн МҮОНРТ-ийн сэтгүүлчдийн зүгээс мөн нэг өдрийнхөө цалингаа хандивлах санал санаачлага гарч байгааг сайшаан, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.


















