Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНТ-ИЙН ЗАХИРАЛ Ч.ДАВААБАЯР: Сошиел салбарыг хамтдаа хөгжүүлье

Өнөөдөр бид МҮОНРТ-ийн мэдээ мэдээллийн MNB.MN сайтаа албан ёсоор нээж байна. Сайтын үйл ажиллагаа 7 дугаар сараас анх эхэлсэн. Баяр наадмаар баяр наадмын үйл ажиллагаануудыг дэлхийн өнцөг булан бүрт шууд хүргэж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНТ-ИЙН ЗАХИРАЛ Ч.ДАВААБАЯР: Сошиел салбарыг хамтдаа хөгжүүлье
МҮОНТ-ИЙН ЗАХИРАЛ Ч.ДАВААБАЯР: Сошиел салбарыг хамтдаа хөгжүүлье. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр бид МҮОНРТ-ийн мэдээ мэдээллийн MNB.MN сайтаа албан ёсоор нээж байна. Сайтын үйл ажиллагаа өнгөрсөн 7 дугаар сараас анх эхэлж баяр наадмын үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрт шууд хүргэж байсан.

Хэдийгээр МҮОНРТ өөрийнхөө бүх сувгаар шууд дамжуулж байсан ч, тэрхүү бичлэгүүдийг мөн сайтад шууд байршуулан дамжуулсан. Тиймээс энэ түргэн шуурхай байдлаа алдахгүйгээр өнөөдрийн хүртэл туршилтаар явж байсан MNB.MN сайтаа албан ёсоор нээж байна.

Манай сайт нь МҮОНРТ-ийн дэргэдэх албан ёсны сайт учраас мэдээ мэдээллийн хувьд архив сан баазын хувьд маш сайн баялаг бүтээлтэй.

Түүнчлэн Монгол Улсаа төлөөлөн олон улсад ажиллах учраас нэр хүнд, хариуцлагын хувьд ч мэдээ мэдээллийн түргэн шуурхай байдлын хувьд ч нилээн өндөр хэмжээнд ID-гаа хийсэн. Тиймээс энэ талын боловсон хүчнийг маш өндөр шалгуураар сонгон авсан. Тэр ч утгаараа мэргэжлийн сайн сайт гарч ирлээ гэж харж байгаа.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 500 гаруй сайтууд, тэр дотроо телевизийн дэргэд ажилладаг 20 гаруй сайтуудын эгнээнд MNB.MN сайт нэгдэж орлоо.

Эцэст нь хэлэхэд сошиел медиагийн салбарыг хамтдаа хөгжүүлэхийн төлөө бусад салбаруудыг уриалахын зэрэгцээ амжилт хүсье.

Түлхүүр үг:Ч.Даваабаяр
Хуваалцах