Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөрдөн байцаах албанаас "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлигийг хэрэгжүүлж албаны үйл ажиллагааг иргэд сурталчлах, санал хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөрдөн байцаах албанаас "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа
Мөрдөн байцаах албанаас "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлигийг хэрэгжүүлж албаны үйл ажиллагааг иргэд сурталчлах, санал хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.

Энэ үеэр Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа болон тодорхой төрлийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсүүдийн үйл ажиллагаа, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий гарын авлага, зурагт хуудсуудыг тарааж, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгслүүдийг сурталчилсан юм.

Хуваалцах