Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөрдөн байцаалтын хэрэг өсжээ

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар хэрэг бүртгэлтийн 68,150 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурсан байна.

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөрдөн байцаалтын хэрэг өсжээ
Мөрдөн байцаалтын хэрэг өсжээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар хэрэг бүртгэлтийн 68,150 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурсан байна.

Харин мөрдөн байцаалтын 22,448 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 46.5 хувиар өссөн.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн дийлэнх буюу 64 хувийг өмчлөх эрхийн эсрэг, 25 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 10.4 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг тус тус эзэлж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 65 хувь нь залилах гэмт хэрэг байна.

Эхний хагас жилд 4,043 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 74 хувиар өссөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөх байгууллагуудад прокурорын шаардлага 95, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудад 469 мэдэгдэл хүргүүлжээ.

Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 327 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь өмнөх оны мөн үеэс 1 дахин, 106 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн нь 3 дахин өсжээ.

Хуваалцах